Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дмитрий Медведев Туркийг дахин буруутгав

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Туркийн цэргийн хүчнийхэн ОХУ-ын байлдааны онгоцыг сүйрүүлснийг дахин шүүмжилж,

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дмитрий Медведев Туркийг дахин буруутгав
Дмитрий Медведев Туркийг дахин буруутгав. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Туркийн цэргийн хүчнийхэн ОХУ-ын байлдааны онгоцыг сүйрүүлснийг дахин шүүмжилж, Туркийн энэ үйлдэл дайны эхлэлийг тавьж ч болзошгүй ноцтой шалтгаан гэж дүгнэлээ. Турк улс олон улсын хуулийг зөрчиж, хоёр улсын харилцааг зэвсэгт зөрчлийн ирмэгт хүргэх эхлэлийг тавилаа гэдгийг цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн "Орос, Туркийн өнөөгийн байдал их эвгүй байна. Хэрэв зэвсэгт зөрчил эхэлвэл маш их хор хохирол дагуулна. Одоогоор ОХУ Турк улсад эдийн засгийн хориг арга хэмжээ авч, хоёр орны хооронд тусгай үүргийн нислэгт хориг тогтоосон. Гэхдээ цаашид шаардлагатай гэж Орос улс хатуу шийдвэрүүдийг гаргаж ч магадгүй" гэсэн байна.

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой утсаар ярилцаж, Британийн мэргэжилтнүүдийг Сири, Туркийн хилд унасан онгоцны хар хайрцагны мэдээллийг тайлж уншихад хамтран ажиллахыг хүссэн байна. Харин Турк улс ОХУ-ын байлдааны онгоц хил зөрчсөн учраас агаарын хүчнийхэн нь үүргээ гүйцэтгэж, онгоцыг унгасан, түүнээс биш Оросын онгоцыг санаатайгаар унагаагүй гэдэг тайлбарыг өгч, харилцаагаа сайжруулахад Оростой яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Гэхдээ Оросын байдлыг ажигласны үндсэн дээр Оросын эсрэг хариу хориг тавихад бэлэн гэдгээ Анкара мэдэгдээд байна. Харин өчигдөр Туркийн Ерөнхий сайд Сирийн хойд нутагт агаарын цохилт өгөх замаар тус улсын үндэсний цөөнхийг устгахыг оролдож байна гэж ОХУ-ыг буруутгасан байр суурь илэрхийлжээ.

Хуваалцах