Дмитрий Песков: ОХУ Украин дахь ажиллагаа нь удахгүй дуусна гэж найдаж байна
Украин дахь цэргийн тусгай ажиллагаа ойрын ирээдүйд дуусна гэдэгт Орос улс найдаж байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Украин дахь цэргийн тусгай ажиллагаа ойрын ирээдүйд дуусна гэдэгт Орос улс найдаж байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр Английн “Скай Ньюс” телевизэд өгсөн ярилцлагадаа “Манай арми энэ ажиллагааг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байна. Ойрын ирээдүйд энэ ажиллагаа зорилгодоо хүрэх юм уу эсвэл Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээний дүнд эцэслэнэ гэж бид найдаж байна” гэж мэдэгджээ.
Сүүлийн нэг сард хурцадсан Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах арга замуудыг эрэлхийлэхийн тулд Москва, Киев хэд хэдэн удаа энхийн хэлэлцээ хийсэн. Хоёр талын төлөөлөгчид эдгээр яриа хэлэлцээний үр дүн нь Орос, Украины хурцадмал байдлыг намжаахад чухал үндэс суурь болно гэж үзэж байгаа ч үндсэн санал зөрөлдөөн одоо хэр шийдэгдээгүй байгаа юм.


















