“Дожоогийн Цэдэв туурвил зүйн жаран” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна
Мөн нэрт эрдэмтэн, зохиолчийн уран бүтээлийн тухай эрдэмтэн мэргэд цахим илтгэл тавих юм.
Мэдээллийн алба

Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургуулиас хамтран “Дожоогийн Цэдэв туурвил зүйн жаран” олон улсын эрдэм шинжилгээний цахим бага хурал, баримтат кино, номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна.
Мөн нэрт эрдэмтэн, зохиолчийн уран бүтээлийн тухай эрдэмтэн мэргэд цахим илтгэл тавих юм.
Эрдэмтэн зохиолчийн уран бүтээлийг хэлэлцэх хуралдааныг Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан удирдан явуулж байгаа бөгөөд “Шинэ цагийн соёлын шинжээч, уран үгсийн дархан Дожоогийн Цэдэв” сэдэв дор илтгэл тавина.
Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Ч.Дагвадорж, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, эрдэмтэн Г.Билгүүдэй нар болон залуу эрдэмтэн А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Э.Батжавхлан, Т.Мөнхцэцэг, Г.Галбаяр нар оролцож байна.


















