ДОХ-ын 147 дахь тохиолдол илэрлээ
8-р сарын 26-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн 35-39 настай эмэгтэй үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч батлагджээ.
Мэдээллийн алба

8-р сарын 26-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн 35 гаруй настай эмэгтэй үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч батлагджээ.
Харин маргааш нь буюу 8-р сарын 27-нд ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош нь батлагдсан байна. Халдвар авсан хүн 30-34 настай, эрэгтэй бөгөөд биеийн байдал нь хэвийн, тандалт судалгаа хийгдэж байна. Ийнхүү манай улсад ХДХВ-ын халдвартай иргэдийн тоо 147 боллоо.
Үүнээс гадна гадаадын иргэнээс ХДХВ-ын халдвар илэрчээ. 8-р сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод илэрч, онош батлагджээ. Энэ хүн 20-25 насны, эрэгтэй бөгөөд одоогоор тандалт судалгаа хийгдэж байгаа юм байна. Энэ нь манай улсад гадаадын иргэнээс ХДХВ илэрч, оношлогдсон 18 дахь тохиолдол болж байна.


















