Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ДОХ-ын батлагдсан тохиолдол 201-д хүрчээ

Арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ “ДОХ-той тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд манай улсад бүртгэгдсэн ДОХ-ын тохиолдол 194 болсныг мэргэжилтнүүд хэлж байсан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДОХ-ын батлагдсан тохиолдол 201-д хүрчээ
ДОХ-ын батлагдсан тохиолдол 201-д хүрчээ. Зураг: МҮОНРТ

Арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ “ДОХ-той тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд манай улсад бүртгэгдсэн ДОХ-ын тохиолдол 194 болсныг мэргэжилтнүүд хэлж байсан. Тэгвэл энэ тоо арванхоёрдугаар сарын 31-нд 199 болсон байсан бол он гарсаар дахин 2 тохиолдол нэмэгдэж, 201 болжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ-ын тандалт судалгааны албаны ХДХВ/ДОХ-ын их эмч З.Сэцэн “ДОХ-той нь батлагдсан иргэдийн дэлгэрэнгүй мэдээллийг задлах боломжгүй. Бид тэр иргэдийг тусгай хөтөлбөрийнхөө дагуу эмчилгээнд хамруулж байгаа. Бидний хэрэгжүүлж буй хөтөлбөрийг ДЭМБ-аас маш сайн болсон гэж баталгаажуулсан байдаг” гэж ярилаа.

Хуваалцах