Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ДОХ-ын тандалт судалгаа дууслаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс он гарснаас хойш үргэлжилсэн ДОХ/ХДХВ болон бэлгийн замаар дамжих өвчлөлийн тандалт судалгаа өнөөдөр дуусч байна. ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд 700 гаруй хүн хандаж үйлчлүүлснээс 29 хүнд БЗДХ илэрч, хавьтлын судалгаа, эмнэлгийн хяналтад орж, эмчилгээ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДОХ-ын тандалт судалгаа дууслаа
ДОХ-ын тандалт судалгаа дууслаа. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс он гарснаас хойш үргэлжилсэн ДОХ/ХДХВ болон бэлгийн замаар дамжих өвчлөлийн тандалт судалгаа өнөөдөр дуусч байна. ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд 700 гаруй хүн хандаж үйлчлүүлснээс 29 хүнд БЗДХ илэрч, хавьтлын судалгаа, эмнэлгийн хяналтад орж, эмчилгээ эхэлсэн байна. Энэ жилийг эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахаар зарласантай холбоотойгоор халдварт өвчний талаасаа тэмбүү, нярайн төрөлхийн тэмбүү өвчнийг бууруулахад онцгой анхаарч, олон талын арга хэмжээ авч байгаа аж.

Одоогоор Монгол Улсад ДОХ-ын 158 тохиолдол бүртгэгджээ. Нийт 18 хүн энэ өвчнөөс болж нас барсан байна.

Түлхүүр үг:ДОХ
Хуваалцах