Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дохагийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин хүч үзэж байна

Катарын нийслэл Доха хотноо өнөөдөр боксын насанд хүрэгчдийн ДАШТ эхэлсэн байна. Манай дөрвөн тамирчнаас хоёр нь эхний тойрогтоо гоц мөргөж, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү эхний даваанд Пан Америкийн наадмын хүрэлтэй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дохагийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин хүч үзэж байна
Дохагийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин хүч үзэж байна. Зураг: МҮОНРТ

Катарын нийслэл Доха хотноо өнөөдөр боксын насанд хүрэгчдийн ДАШТ эхэлсэн байна. Манай дөрвөн тамирчнаас хоёр нь эхний тойрогтоо гоц мөргөж, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү эхний даваанд Пан Америкийн наадмын хүрэл медальтай Венесуэлийн Диас Азокар Хосетай учраа таарсан бол 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний даваанд дэлхийн аваргын хүрэл медальт Чехийн Зденек Чладектай, маргааш орой эхний тулаанаа хийхээр оноолт таарлаа.

49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Индонезийн Корнелис Квангу Лангу, Японы Томояа Цүбой нарын аль ялсантай 8-нд тоглоно. 60 кг-д тулалдах ОУХМ Д.Отгондалай эхний даваанд гоц мөргөсөн. Тэрбээр дэлхийн аваргын алт, мөнгө, гурван хүрэл медальт Италийн Доменико Валентино, Европын аваргын мөнгө Голландын Лакруз Энрико нарын аль ялсантай нь учраа таарна.

Энэ удаагийн ДАШТ-д 74 орны тив, тивийн аваргын тэмцээнээс шалгарсан 260 боксчин өрсөлдөнө. 260 ширэн бээлийтэн 2016 оны Риогийн зуны олимпийн 23 эрхийн төлөө хүч чадлаа сорих юм.

Хуваалцах