Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долларын ханш үргэлжлэн өсөх хандлагатай байна

Монгол банкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэгж ам.доллар 1755 төгрөгтэй тэнцэж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долларын ханш  үргэлжлэн өсөх хандлагатай байна
Долларын ханш үргэлжлэн өсөх хандлагатай байна. Зураг: МҮОНРТ

Монгол банкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэгж ам.доллар 1755 төгрөгтэй тэнцэж байна.

Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш огцом өссөөр зарим үест хар зах дээр 1795 төгрөг болтлоо чангарч байсан долларын ханш оны сүүлчээр 1705 төгрөг дээр савлаж байсан ч ийн эргэж өсөөд байгаа юм.

Монголын санхүүгийн зах зээлийн холбоо жил бүр гаргадаг эдийн засгийн урьдчилсан таамгаараа оны эцсээр долларын ханш 1600 төгрөг хүрч тогтворжино гэж тооцоолсон.

Харин манай улс энэ жилийн төсөвтөө долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцон суулгасан байгаа.

Цаашид долларын ханшийг барихын тулд вальютын нөөц рүү чиглэсэн урт хугацааны бодлого барих хэрэгтэй байгааг эдийн засагчид анхааруулсаар байгаа юм.

Түлхүүр үг:Долларын ханш үргэлжлэн өсөх хандлагатай байна
Хуваалцах