Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Долоогийн бүлэг эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр тохирлоо

Долоогийн бүлгийн орнуудын эрчим хүчний сайд нар өчигдөр Украины нөхцөл байдлын асуудлаар цахимаар шуурхай хуралдлаа. Энэ хурлаар 7-гийн бүлэг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоогийн бүлэг эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр тохирлоо
Долоогийн бүлэг эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр тохирлоо. Зураг: МҮОНРТ

Долоогийн бүлгийн орнуудын эрчим хүчний сайд нар өчигдөр Украины нөхцөл байдлын асуудлаар цахимаар шуурхай хуралдлаа. Энэ хурлаар 7-гийн бүлэг Оросоос хамааралтай байдлаа бууруулахын тулд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.

Тодруулбал, 7-гийн бүлгийн хамтарсан мэдэгдэлд шингэрүүлсэн байгалийн хийнд хөрөнгө оруулах нь чухал гэж үзсэн байна. Мөн Европын холбооны Оросын байгалийн хийнээс хамааралтай байдлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт гэдгийг ч 7-гийн бүлгийн орнууд хүлээн зөвшөөрчээ.

Японы эдийн засгийн сайд ХагиудаКоичи, бүлгийн улс орнууд эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах тэр дундаа эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд шаардлагатай бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах болно хэмээн мэдэгджээ.

Хуваалцах