Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Долоон аймгийн 12 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Өнгөрсөн зун гандуу байсан аймгуудад өвөлжилт хүндэрсэн.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон аймгийн 12 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна
Долоон аймгийн 12 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өнгөрсөн зун гандуу байсан аймгуудад өвөлжилт хүндэрсэн. Зарим газраар сүүлийн жилүүдэд байгаагүйгээр эрс хүйтэрснээс шалтгаалж малын зүй бус хорогдол нэмэгдсэн байна.

Мал төллөлт эхлэх гэж байгаа энэ үед өвс, тэжээлийн хомсдолд орсон малчин өрх олон байгаа юм. Аймаг, сумдын өвс, тэжээлийн нөөц шавхагдсан байдалтай байна. Үүнээс шалтгаалж зарим аймагт хаваржилт хүндэрч болзошгүй байна.

Хуваалцах