Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна

Цаг уурын байгууллагаас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу байна.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна
Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагаас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань цагаан зудын байдалтай байгаа аж.

Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Ховд, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Жаргалант, Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Төвийн Цээл, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байдалтай байна.

Хуваалцах