Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долоон байршилд газар доорх зогсоол барина

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэд хэдэн байршилд хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн тохижилт бүхий автомашины газар доорхи зогсоолыг барихаар төлөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон байршилд газар доорх зогсоол барина
Долоон байршилд газар доорх зогсоол барина. Зураг: МҮОНРТ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэд хэдэн байршилд хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн тохижилт бүхий автомашины газар доорх зогсоолыг барихаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины газар доорх зогсоолын газрын байршлыг батлалаа. Эхний ээлжинд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 15, 17 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Баянзүрх дүүргийн 7, 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэсвгэрт газар доорх зогсоол барихаар болжээ.

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ, ТОХИЖИЛТ БҮХИЙ
АВТОМАШИНЫ ГАЗАР ДООРХ ЗОГСООЛУУДЫН БАЙРШИЛ

д/д Дүүрэг Хороо Байршил Газар доорх зогсоолын талбай /м2/ Тохижилт бүхий, хүүхдийн тоглоомын талбай/м2/ ЗАА-нд олгох эдэлбэрийн хэлбэр 1 Баянгол 18 Орон сууцны 42-байрны дунд 1277 2610 Эзэмшүүлэх 2 Сонгинохайрхан 17 Орон сууцны 32-р байрны дунд 4020 6184 Эзэмшүүлэх 3 Сонгинохайрхан 15 Орон сууцны 19-р байрны хойд талд 4070 6735 Эзэмшүүлэх 4 Хан-уул 2 21-р байрны баруун талд 1400 3730 Эзэмшүүлэх 5 Баянзүрх 7 Орон сууцны 2-р байрны зүүн талд 900 1550 Эзэмшүүлэх 6 Баянзүрх 15 Орон сууцны 6-р байрны урд талд 1280 2000 Эзэмшүүлэх 7 Сүхбаатар 3 Орон сууцны 13-р байрны зүүн талд 912 1712 Эзэмшүүлэх

Хуваалцах