Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долоон хүүхдийн найр юу бэлгэддэг вэ

Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл ийм ёслол үйлддэг байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон хүүхдийн найр юу бэлгэддэг вэ
Долоон хүүхдийн найр юу бэлгэддэг вэ. Зураг: МҮОНРТ

Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл ийм ёслол үйлддэг байжээ. Найрт доод тал нь долоо юм уу, түүнээс дээш тооны хүүхэд оролцдог. Насанд хүрэгсдийг оролцуулдаггүй журамтай.

Тэгээд өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн, хөгжөөн шуугилдуулж дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэдэг ажээ. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж буй хэрэг аж. Энэ ёслол долоон бурхан одыг үр хүүхэд заяаж авчирдаг гэсэн бэлгэдэл юм байна.

Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншил ч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж, өргөл барьц өгч мөргөдөг байжээ.

Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын “Хүүхдийн овоо” гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлгэдэж тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг. Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан цайллага хийдэг ёс ч бий юм.

Хуваалцах