Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долоон настай хүү барилга дээрээс унаж бэртжээ

Энэ сарын 21-ний өдөр 19 цаг 30 минутад БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс хүүхэд унаж, бэртэж гэмтэл авч хүргэгдэн ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон настай хүү барилга дээрээс унаж бэртжээ
Долоон настай хүү барилга дээрээс унаж бэртжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 21-ний өдөр 19 цаг 30 минутад БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс хүүхэд унаж, бэртэж гэмтэл авч хүргэгдэн ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Тус дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газар шалгахад БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай, 7 настай эрэгтэй хүүхэд баригдаж байсан барилгын 2 давхараас унаж бэртэж гэмтсэн байжээ.

Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар, бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор орсон хэмээх зүйлүүдийг мэдүүлээд байгаа юм. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах