Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Долоон настай хүү ээж, дүү хоёроо бууджээ

Говь-Алтай аймгийн Бигэр суманд 7 настай хүү Тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж, 39 настай ээж болон таван настай охин дүүгээ буудсан харамсалтай хэрэг гарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон настай хүү ээж, дүү хоёроо бууджээ
Долоон настай хүү ээж, дүү хоёроо бууджээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Бигэр суманд 7 настай хүү Тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж, 39 настай ээж болон таван настай охин дүүгээ буудсан харамсалтай хэрэг гарсан байна.

Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгаж эхэлсэн байна. Энэхүү үйл явдал нь галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд түүнийг хадгалах хамгаалах тал дээр мэдлэг дутмаг байгааг харуулж байна. Галт зэвсэг өмчлөгч иргэд галт зэвсгийн аюулгүй байдлыг хангасан нөхцөлд өөрийн оршин суугаа гэр, орон сууцандаа сумнаас тусад нь хадгалах ёстой байдаг гэдгийг мэддэг хэдий ч хайхрамж сул байгаа нь харамсалтай явдал гарах нөхцөл бүрдсээр байна.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 54 бүртгэгджээ. Иймээс иргэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хувийн эд зүйлсдээ хариуцлагатай хандахыг холбогдох албаны зүгээс зөвлөж байна. Мөн галт зэвсгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зориулалтын гох түгжигч хэрэглэхийг нийт галт зэвсэг эзэмшигчид анхаарууллаа.

Р.Төмөрчөдөр

Хуваалцах