Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Долоон сар үүдээ хаасан урлагийн байгууллагууд үүдээ нээлээ

Энэ жил тус театрын 70 жилийн ой тохиож буй бөгөөд ойн арга хэмжээгээ даруухан тэмдэглэнэ гэдгийг уран бүтээлчид хэлж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Долоон сар үүдээ хаасан урлагийн байгууллагууд үүдээ нээлээ
Долоон сар үүдээ хаасан урлагийн байгууллагууд үүдээ нээлээ. Зураг: МҮОНРТ

Цар тахлын улмаас долоон сар үүдээ хаасан урлагийн байгууллагын үүд нээгдлээ. Ийнхүү “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоо маргааш хийх бол УДЭТ-ын тайзнаа ирэх аравдугаар сарын 3-нд “Анна Каренина” жүжиг тавигдана.

Тэгвэл УДБЭТ-ын тайзнаа хөл хорионы улмаас бүжгэн жүжиг огт тоглоогүй байсан 58 дахь улирлын тоглолтоо ирэх аравдугаар сарын 3-нд “Учиртай гурван толгой” дууриар нээх аж.

Энэ жил тус театрын 70 жилийн ой тохиож буй бөгөөд ойн арга хэмжээгээ даруухан тэмдэглэнэ гэдгийг уран бүтээлчид хэлж байв.

Мөн Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгээр энэ улирлын хөшгөө нээх гэж байна.

Жүжиг энэ сарын 25-27-нд 11.00, 13.00, 15.00 цагаас Хүүхэлдэйн театрт тоглох бөгөөд уг бүтээлээрээ дамжуулан хүүхдэд урлагаар дамжуулж гоо зүйн боловсролыг олгохын зэрэгцээ, багачуудын амны хөндийн эрүүл ахуйн тухай мэдлэгийг дээшлүүлэхэд жүжгийн гол санаа чиглэжээ. Тус жүжиг 50 минут үргэлжлэх бөгөөд 4-13 насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан найруулжээ.

Жүжгийн ерөнхий продюсероор М.Отгончимэг, зохиолчоор Н.Мандал, найруулагчаар М.Ариунтуяа, зураачаар С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор С.Батболд нар ажилласан байна.

Харин кино театруудад Монгол киноны дараалал маш их үүсээд байгаа гэнэ.

Хуваалцах