Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Домгийн шувуу"-нд бөгж зүүлгэлээ

Дэлхийн байгаль хамгаалах холбоо болон Олон улсын шувуу хамгааллын байгууллага уг шувууг устахын ирмэгт ирсэн нэн ховор шувуудын жагсаалтад оруулсан байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Домгийн шувуу"-нд бөгж зүүлгэлээ
"Домгийн шувуу"-нд бөгж зүүлгэлээ. Зураг: МҮОНРТ

Усны шувуудын ангилалд багтдаг Crested tern шувууны тоо толгой маш цөөн үлдсэний зэрэгцээ нууцлаг амьдардаг учир "Домгийн шувуу" хэмээдэг. 1861 онд Индонезид анх олдоод өнгөрсөн зууны дөчөөд онд алга болсон учир энэ төрлийг шувуу судлаачид устсан гэж үзэх болсон. Харин 60 жилийн дараа энэхүү шувуу Хятад улсын Фүжянь муж болон Жэжянь мужид дахин олдсон билээ. БНХАУ-ын Жэжянь мужийн Байгалийн музей, Улсын дэсийн байгалийн хамгаалах товчоо болон БНХАУ, АНУ-ын 34 эрдэмтэн судлаач хамтран энэ сарын 24-26-нд "Домгийн шувуу" Фэнтөүянэү (Crested tern)-д бөгж зүүлгэсэн талаар CCTV мэдээллээ. GPS-тай энэхүү бөгжийг зүүлгэснээр дээрх шувууны нүүдлийн зам шугамыг мэдэж болох бөгөөд хамгаалахад онцгой ач тустай аж.

Ташрамд дуулгахад, бүрэн бус бүртгэлд 50 орчим тооны "Домгийн шувуу" байна гэсэн судалгаа байдаг. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах холбоо болон Олон улсын шувуу хамгааллын байгууллага уг шувууг устахын ирмэгт ирсэн нэн ховор шувуудын жагсаалтад оруулсан байна.

Хуваалцах