Дональд Трамп амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ
Өнгөрөгч бямба гарагт буутай этгээд 11 хүний аминд хүрч, өөр хэд хэдэн хүнийг шархдуулсан халдлага үйлдсэн Пенсильван муж улсын Питтсбург хотын еврейн сүмд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп очлоо. Эмгэнэлт явдал болсон газарт ерөнхийлөгчийн хамт тэргүүн хатагтай
Мэдээллийн алба

Өнгөрөгч бямба гарагт буутай этгээд 11 хүний аминд хүрч, өөр хэд хэдэн хүнийг шархдуулсан халдлага үйлдсэн Пенсильван муж улсын Питтсбург хотын еврейн сүмд АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп очлоо. Эмгэнэлт явдал болсон газарт ерөнхийлөгчийн хамт тэргүүн хатагтай МеланьяТрамп, ерөнхийлөгчийн охин ИванкаТрамп болон түүний нөхөр ЖаредКушнерийн хамт, мөн еврей үндэстэн болох АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин нар хамт очжээ.
Тэднийг Питтсбург хотын еврейн сүмийн тэргүүн Жеффри Майерс угтан авч сүмийн дотогш газарчилсан байна. Трамп болон түүний гэр бүлийн гишүүд еврейн сүмийн гадаа лаа асааж, цэцэг тавин амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр тус хотын еврейн нийгэмлэгийн гишүүн 2000-аад хүн Трампын айлчлалыг эсэргүүцсэн утгатай уриа лоозон барин жагсчээ. Өмнө нь бас, хотын еврейннийгэмлэгийнхэн болон Питтсбургийн захирагч Билл Педуто Трампын айлчлалд дургүйцлээ илэрхийлж байсан юм.
Трампыг шүүмжлэгчид түүнийг, цагаан арьстнуудыг дөвийлгөж, цагаачид болон бусад шашны төлөөлөлд үл тэвчих үзлийг дэвэргэж байгаад буруутгадаг. Энэ ч үүднээс Трампыг цагаан арьст хүмүүсийг дөвийлгөх үзлийг бүрэн зэмлэн буруутгатал Питтсбург хотод талархан угтахгүй гэсэн еврейн шашны удирдагчдын нээлттэй захидалд 70 мянга гаруй гарын үсэг зурж нэгджээ.


















