Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп: Америкчуудыг амны хаалт зүүхийг албадахгүй

АНУ-ын халдварт өвчний тэргүүлэх шинжээч Энтони Фаучи “Мужийн болон орон нутгийн захирагчид иргэдийг амны хаалт зүүхийг боломжийнхоо хэрээр шахаж, шаардах ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп: Америкчуудыг амны хаалт зүүхийг албадахгүй
Дональд Трамп: Америкчуудыг амны хаалт зүүхийг албадахгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын халдварт өвчний тэргүүлэх шинжээч Энтони Фаучи “Мужийн болон орон нутгийн захирагчид иргэдийг амны хаалт зүүхийг боломжийнхоо хэрээр шахаж, шаардах ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм. Тэрбээр “Амны хаалтыг хэрэглэх нь маш чухал. Хүн бүр зүүх ёстой” гэсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкчуудыг амны хаалт зүүхийг албадахгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр хүмүүс асуудалд өөрийнхөөрөө хандах эрхтэй гэсэн юм. Цагаан ордны тэргүүн өөрөө амны хаалт зүүхгүй гэдгээ илэрхийлж, амны хаалтгүйгээр олон нийтийн өмнө ил гарч байсан.

Гэвч саяхнаас буюу өнгөрсөн бямба гарагт тэрбээр анх удаагаа амны хаалт зүүж, олны өмнө гарсан юм. АНУ-д амны хаалт зүүхийг албадах ёстой юу, үгүй юу гэдэг асуудлыг улстөржүүлж байгааг олон улсын зарим хэвлэл онцолж байна.

Хуваалцах