Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Доналд Трамп Америкийн Дээд шүүхийн шүүгчид Эми Кони Барреттийг нэр дэвшүүлнэ

АНУ-ын дээд шүүхэд 30 орчим жилийн турш ажилласан либерал шүүгч Рут Бейдер Гинзбург таалал төгсөөд удаагүй байгаа. Тэгвэл түүний хашиж байсан АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн суудалд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Доналд Трамп Америкийн Дээд шүүхийн шүүгчид Эми Кони Барреттийг нэр дэвшүүлнэ
Доналд Трамп Америкийн Дээд шүүхийн шүүгчид Эми Кони Барреттийг нэр дэвшүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын дээд шүүхэд 30 орчим жилийн турш ажилласан либерал шүүгч РутБейдер Гинзбург таалал төгсөөд удаагүй байгаа. Тэгвэл түүний хашиж байсан АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн суудалд консерватив шүүгч Эми Кони Барреттийн нэрийг дэвшүүлж буйгаа Цагаан ордны тэргүүн ДональдТрамп мэдэгдсэн байна.

Өдгөө 48 настай Барретт нь Католик шүтлэгтэй бөгөөд долоон хүүхдийн эх юм. Тэрээр сенатын гишүүдийн санал хураалтаар дэмжигдсэн тохиолдолд Америкийн дээд шүүх дэх консерватив олонхийн байр суурь улам бүр бэхжинэ.

Өөрөөр хэлбэл, Дээд шүүх дэх Бүгд Найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн гаргаж ирсэн шүүгчийн тоо 6 болохоор байгаа бол Ардчилсан намыг төлөөлөх шүүгч 3 болон буурч, тэнцвэрт байдал алдагдахаар байна.

Хуваалцах