Дональд Трамп АНУ-ын дэд бүтцийг сайжруулахад 2 их наяд ам.долларыг зарцуулах хүсэлтэй байна
АНУ-ын удирдагчид түүхэн гэж нэрлэгдэж байгаа 2.2 их наяд ам.долларын санхүүгийн тусламжийн багцийг баталсан. Энэ үйл явдал Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны шинэ коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж
Мэдээллийн алба

АНУ-ын удирдагчид түүхэн гэж нэрлэгдэж байгаа 2.2 их наяд ам.долларын санхүүгийн тусламжийн багцийг баталсан. Энэ үйл явдал Америкийн ерөнхийлөгч ДональдТрампын засаг захиргааны шинэ коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй хамгийн далайцтай арга хэмжээгээр нэрлэгдэж байна. Харин коронвирусний эсрэг тэмцэлд 2 их наяд ам.долларыг зориулахаар шийдсэн ДональдТрамп Америкийн дэд бүтцийг сэргээн хөгжүүлэхэд мөн дахин 2 их наяд ам.долларыг зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Шинэ коронавирусний тархалтын хамгийн том голомт байгаа АНУ-ын ерөнхийлөгч эдийн засгийг тэтгэхэд зарцуулах долларын хэмжээг дахин 2 триллионоор нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Ерөнхийлөгч ДональдТрамп энэхүү нэмэлт хөрөнгийг Америкийн хурдны замууд болон гүүрийг засаж сэргээхэд зарцуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ нь мөн олон мянган ажлын байрыг давхар бий болгоно гэдгийг тэрээр онцолж байгаа юм. Бүгд найрамдах намын талын хүн болох ДональдТрампын энэ саналыг Ардчилсан намынхан тийм ч их эсэргүүцэхгүй байх магадлалтайг шинжээчид онцолжээ.
Учир нь Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд болох НэнсиПелоси болон ЧакШумер нар дэд бүтцийн салбарт зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх замаар шинэ коронавирусний дэгдэлтийн сөрөг нөлөөг бууруулахыг уриалж байсан удаатай. Гэхдээ саяхан буюу өнгөрсөн долоо хоногт 2 их наяд ам.долларын төсвийг баталсан Америкийн сенат болон төлөөлөгчдийн танхим энэ саналыг хүлээн авч, дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна


















