Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Доналд Трамп: Би Кимд таалагдаж байгаа...

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай дахин уулзахаар хэд хэдэн газрыг сонгон хэлэлцэж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрээр мягмар гарагт энэ тухай

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Доналд Трамп: Би Кимд таалагдаж байгаа...
Доналд Трамп: Би Кимд таалагдаж байгаа.... Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай дахин уулзахаар хэд хэдэн газрыг сонгон хэлэлцэж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрээр мягмар гарагт энэ тухай сэтгүүлчдэд ярихдаа, Умардын удирдагч Ким-тэй таатай харилцаатай байгаа, “Би Кимд таалагдаж байгаа, Ким ч надад таалагдаж байгаа” гэсэн байна.

Мөн Доналд Трамп, “АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео Умард Солонгост хийсэн айлчлалынхаа хүрээнд маш сайн яриа хэлэлцээ хийсэн, энэ ням гарагт Помпео, хоёр улсын дээд хэмжээний дараагийн уулзалтыг аль болох ойрын хугацаанд зохион байгуулах талаар ярилцахаар Ким Жон Ун-тай тохиролцсон” хэмээгээд, дараагийн уулзалт болох 3-аас 4-н газрыг сонгосон эдгээр газруудын талаар албаныхантайгаа хэлэлцэнэ, гэхдээ уулзалт ирэх 11 дүгээр сард явагдах АНУ-ын завсрын сонгуулийн дараа болох байх гэж мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед Доналд Трамп, КимЖонУн нарын дараагийн уулзалтыг зохион байгуулахад ахиц дэвшил гарч байгаа ч, хоёр улсын тэргүүнүүд дахин уулзахаас өмнө албаныхан цөмийн зэвсэглэлийг устгах зэрэг асуудлуудын талаарх ялгаатай ойлголтоо ойртуулах хэрэгтэй гэсэн санал шүүмж гарч байгаа юм.

Хуваалцах