Дональд Трамп БНХАУ-тай харилцан ашигтай харилцаа тогтоохыг эрмэлзэж байна
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Хятад улстай харилцан ашигтай харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Хятад улстай харилцан ашигтай харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Айова мужид болсон хурал дээр олон нийтэд АНУ-аас БНХАУ-д суух Элчин сайд Айова мужийн захирагч Терри Бранстедыг танилцуулсан байна.
Трамп энэ томилгооны талаар хэлэхдээ "АНУ-ын гадны орнуудтай тогтоох харилцаа, тэгэхдээ зайлшгүй сайжруулах ёстой харилцаа бол Хятад улстай тогтоох харилцаа" гэдгийг онцолсон. Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ Хятад улс болон АНУ-ын хувьд хатуу өрсөлдөгч, тэр ч утгаар хоёр орон нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Трамп, Элчин сайд хоёр орны харилцааг бэхжүүлэхэд, тэр дотроо эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хүч чармайлтад голлох үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Хятад улс, 30-аад жил БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй нөхөрсөг харилцаатай байгаа Терри Бранстедыг Элчин сайдаар томилсонд баяртай байна.


















