Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп бол улс орныг тэргүүлэх хүн биш гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Хиллари Клинтоны Охайд болсон дэмжигчдийн цуглаан дээр үг хэлэхдээ "Дональд Трамп улс орны ерөнхий командлагч байх хүн биш"

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп  бол улс орныг  тэргүүлэх  хүн биш гэв
Дональд Трамп бол улс орныг тэргүүлэх хүн биш гэв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Хиллари Клинтоны Охайд болсон дэмжигчдийн цуглаан дээр үг хэлэхдээ "Дональд Трамп улс орны ерөнхий командлагч байх хүн биш" хэмээн дахин мэдэгдсэн байна. Түүнчлэн "Трамп та бүгдээс хэнийг нь ч зочид буудлууддаа оруулахгүй. Зөвхөн угааж цэвэрлэх болбол л оруулна" хэмээн хэлжээ.

Мөн тэрээр Америкчуудад хандаж эмэгтэйчүүдэд зохисгүй үг хэлдэг тэрбумтны төлөө саналаа өгөхгүй байхыг уриаллаа. Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трампын түшиж тулахаар төлөвлөж байгаа ажилчин ангийнханд Цагаан ордны тэргүүн хандаж хэлсэн үгэндээ "Бизнесмэн хүн ялалт байгуулсныхаа дараа тэднийг хамгаалахгүй" гэдгийг сануулсан байна.Ерөнхийлөгч Обама "Сонгуулийн үр дүнгээс дэвшил, шударга ёс, ардчилал, Америк орны хувь заяа шийдэгдэнэ" хэмээн тэмдэглэн хэлж байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хиллари Клинтоныг дэмжиж байгаагаа дахин илэрхийлэхийн хамтаар ирэх сонгуулийн өдөр итгэл найдварыг сонгохыг уриалсан байна. Сонгуулийн санал хураалт болоход ердөө 6 хан хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд олон нийтийн дунд явуулсан санал асуулгын сүүлийн дүнгээр 2 нэр дэвшигчийн рейтинг тун ойрхон байгаа.

Тодруулбал, Трампын рейтинг 46, Хиллари Клинтоных 45 хувь байна. Эй Би Си телесуваг, Вашингтон Пост сониноос явуулж байгаа судалгаагаар Трампыг дэмжигчдийн хувь хамгийн сүүлд өнгөрсөн 5 дугаар сард л Хиллари Клинтоныхоос илүү гарч байгаа юм. Холбооны мөрдөх товчооныхон Хиллари Клинтонтой холбоотой цахим шуудангийн асуудлыг мөрдөн шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор бүгд найрамдах намынхан ийнхүү рейтингээрээ илүү гарч чадлаа хэмээн ажиглагчид тэмдэглэж байна.

Хуваалцах