Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп Элейн Чаог тээврийн сайдаар томилохоо зарлалаа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп багаа бүрдүүлсээр байна. Тэрээр тээврийн сайдаар Элейн Чаог томилохоо өчигдөр зарласан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп Элейн Чаог тээврийн сайдаар томилохоо зарлалаа
Дональд Трамп Элейн Чаог тээврийн сайдаар томилохоо зарлалаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп багаа бүрдүүлсээр байна. Тэрээр тээврийн сайдаар Элейн Чаог томилохоо өчигдөр зарласан байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Элейн Чаог ихээхэн туршлагатай хэмээн үнэлж энэ нь дэд бүтцийн салбар дахь томоохон хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд тус болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр Чаогийн амьдралыг түүхийг гайхалтай хэмээн тодорхойлоод түүнийг тоолж барамгүй олон Америкчуудад тусламж дэмжлэг үзүүлж ирснийг онцолсон юм.

Чао тээврийн сайдад нэрийг нь дэвшүүлж байгаа нь нэр төрийн хэрэг хэмээн үүний хариуд мэдэгдсэн байна. Чаог тээврийн сайдаар томилохын тулд юуны түрүүнд Сенатаар батлуулах ёстой юм. Гэхдээ Конгрессын сенатын төдийгүй төлөөлөгчдийн танхимд ч Дональд Трампын Бүгд найрамдах нам олонх болсон учир томилгоонуудад нэг их саад гарахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Элейн Чао нь 2001 оноос 2009 оны хооронд Хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан юм. Үүгээрээ дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн удаан хугацааны туршид энэ албыг хашсан хүн болдог юм.

Мөн тэрээр 1989-1991 оны хооронд тээврийн сайдын орлогчоор ажиллаж байсан. Чао нь Тайваньд төрсөн бөгөөд 8 настайдаа эцэг эхийн хамт Америкт ирж суурьшсан юм байна. Тэрээр Сенат дахь Бүгд найрамдахчуудын бүлгийн дарга Митч Макконнеллийн гэргий юм.

Хуваалцах