Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 20-нд Вашингтонд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Байденд төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцад саад учруулахгүй амлаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй
Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп энэ сарын 20-нд Вашингтонд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Байденд төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцад саад учруулахгүй амлаад байна.

Ингэснээр Трамп өмнөх ерөнхийлөгч нарын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож, ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдгийн хувиар төрийн эрх мэдлийг эв найрамдалтайгаар шилжүүлэн өгдөг түүхэн уламжлалыг эвдэнэ гэсэн үг юм. 2016онд өмнөх ерөнхийлөгч БаракОбамаДональдТрампын тангараг өргөх ёслолд оролцож байсан. Америкийн түүхэнд хуучин ерөнхийлөгч нь шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоогүй цөөн тохиолдол байдаг. Тухайлбал Жон Адамс, Жон Куинси Адамс, Эндрью Жонсон нар дараагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байгаагүй юм байна. Мөн РичардНиксонУотерГэйтийн хэрэг явдлын улмаас хугацаанаасаа өмнө огцорсон учраас залгамжлагч Жеральд Фордын тангараг өргөх ёслолд оролцоогүй түүх байдаг юм. Энэ сарын 20нд болох АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслолд ДональдТрамп, ЖиммиКартер нараас бусад Америкийн экс ерөнхийлөгч нар оролцохоор болсон байна. ЖиммиКартерын хувьд өдгөө 96 настай, эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Ташрамд дурдахад энэ жил ковид-19 цар тахлын улмаас АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх энэ удаагийн ёслолын ажиллагаа өмнөх ёслолуудтай харьцуулахад, өргөн хүрээг хамрахгүй, зочдын тоог хязгаарласан, хураангуй хэлбэрээр зохион байгуулагдахаар болсон байна.

Хуваалцах