Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп: Ерөнхийлөгчөөр сонгогдвол таагүй дэглэмүүдийг түлхэн унагадаг бодлого хэрэгжүүлэхгүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Дональд Трамп “Төрийн тэргүүнээр сонгогдчихвол таагүй дэглэмүүдийг түлхэн унагадаг бодлого хэрэгжүүлэхгүй” гэдгээ амлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп: Ерөнхийлөгчөөр сонгогдвол таагүй дэглэмүүдийг түлхэн унагадаг бодлого хэрэгжүүлэхгүй
Дональд Трамп: Ерөнхийлөгчөөр сонгогдвол таагүй дэглэмүүдийг түлхэн унагадаг бодлого хэрэгжүүлэхгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Дональд Трамп “Төрийн тэргүүнээр сонгогдчихвол таагүй дэглэмүүдийг түлхэн унагадаг бодлого хэрэгжүүлэхгүй” гэдгээ амлалаа.

Тэрбээр Умард Кэролайн мужийн Сельм хотод намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзахдаа ийнхүү мэдэгдсэн байна. Нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол улс орныхоо аюулгүй байдалд үнэхээр амин чухал үед л цэргийн хүч ашиглах болно гэж онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх долоо хоногийн даваа гарагт болох гэж байгаа учир нь нэр дэвшигчид үүнээс урьтаж аль болох олон уулзалт хийхийг чармайж байна. Тэр дундаа өмнөх сонгуулиудаар Ардчилсан нам, Бүгд найрамдах намын аль алиных нь нэр дэвшигчийг дэмжиж байсан, эргэлзээтэй гэж тодорхойлогддог мужуудад Дональд Трамп, Хиллари Клинтон нар сурталчилгааны сүүлчийн хэдэн өдрүүдэд ажиллахыг хичээж байна.

Хуваалцах