Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп, Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп, Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй
Дональд Трамп, Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй. Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонин дипломат эх сурвалжуудаас иш татан энэ тухай мэдээлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа тус дээд хэмжээний уулзалтыг 2019 оны нэгдүгээр сарын 10-наас өмнө хийлгэх бодолтой байгаа юм байна. Гэхдээ хаана болохыг товлоогүй гэж бичжээ.

Ким Жон Унтай хийх дараагийн уулзалтаа АНУ-ын Конгрессийн завсрын сонгуулиас хойш хийх бодолтой байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм. Мөн уг уулзалтыг хийхээр 3-4 газрыг судалж байгаа гэж тэр ярьсан юм.

Хуваалцах