Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичгийн заалтууд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай дээд уулзалтын үр дүнгийн талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Энэ дагуу 13:35 минутын орчим 2 улсын төрийн тэргүүн нар энэ баримт бичигт гарын үсгээ зурсан. Энэ үеэр АНУ, БНАСАУ ын эрх баригчид хэвлэлийнхэнд товчхон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичгийн заалтууд
Дональд Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичгийн заалтууд. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп Умард Солонгосын удирдагчтай дээд уулзалтын үр дүнгийн талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Энэ дагуу 13:35 минутын орчим 2 улсын төрийн тэргүүн нар энэ баримт бичигт гарын үсгээ зурсан. Энэ үеэр АНУ, БНАСАУ ын эрх баригчид хэвлэлийнхэнд товчхон мэдэгдэл хийсэн. АНУ ын Ерөнхийлөгч ДональдТрамп Умард Солонгосын удирдагчтай хийсэн уулзалтаараа чухал асуудлуудыг хэлэлцэж тохиролцоонд хүрч чадсанаа баталсан. Мөн Умардын удирдагч өмнөх түүхээ орхиж шинэ ирээдүйн төлөө хамтдаа алхахаар тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн юм.

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын гарын үсгээ зурсан дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичиг үндсэн 4 зүйл заалтын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцоонд хүрснийг хэвлэлүүд мэдээлж байна.

-АНУ, БНАСАУ ын хооронд дипломат харилцааг шинээр тогтоох

- АНУ БНАСАУ Солонгосын хойгт энх тайван, урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоход хамтран хүчин чармайлт гаргах,

-2018 оны 4 р сарын 27 ны өдрийн 2 Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар баталсан Панмунжомын тунхаг бичгийг дахин авч хэлэлцэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн алхмуудыг нэмж тусгасан баримт бичгийг батлах.

-Солонгосын дайны үеэр амь насаа алдаж Умард Солонгосын нутаг дэвсгэрт булшлагдсан Америкийн цэргүүдийн цогцосны үлдэгдлийг Америкийн талд шилжүүлэн өгөх тухай тусгасан байна.

Хамгийн гол тохиролцоо үр дүн бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үүрэг амлалтыг Умард Солонгосын тал авлаа. Харин АНУ-ын талаас Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхөөр боллоо. Ерөнхийлөгч ДональдТрамп Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг нэн даруй эхлүүлнэ хэмээн амласан. 2 тал тун ойрын хугацаанд гадаад хэргийн сайд нарын түвшний яриа хэлэлцээгээ хийхээр тохиролцоод байна.

Хуваалцах