Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп: Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах тухай хэлэлцэж байгаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай хийх дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа гэж мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп: Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах тухай хэлэлцэж байгаа
Дональд Трамп: Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах тухай хэлэлцэж байгаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай хийх дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа гэж мэдэгджээ. Дональд Трамп өчигдөр "Цагаан ордон"-д сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Энэ тов нэг их удахгүй тодорхой болж зарлах байх. Манай тал ч, тэдний тал ч уулзалт хийх хүсэлтэй байгаа. Тиймээс түр харзнаж л байя” гэжээ.

Мөн тэрбээр Умард Солонгостой яриа хэлэлцээ “сайн явагдаж байгаа” гэсэн боловч Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг хэвээр үлдээх байр суурьтай байгаагаа дахин нотолсон байна.

Дональд Трамп өнгөрсөн оны зургаадугаар сард Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа ийм уулзалт хийсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон юм. Гэхдээ Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах АНУ-ын үндсэн зорилгод өнөө хэр дорвитой ахиц гарсан зүйлгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн өмнө Ким Жон Унаас захидал хүлээж авснаа мэдээлж байсан ч агуулгыг нь дэлгэрүүлж зарлаагүй юм. Зургаадугаар сард болсон уулзалтын үеэр хоёр улсын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Гэхдээ тухайн хэлэлцээрт уг үйл явцыг хэрэгжүүлэх механизм, цаг хугацааны хуваарь болоод бусад нарийн зүйлсийг заагаагүй юм.

Хуваалцах