Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп Конгрессийн сонгуулийг “түүхийн сорилт” гэв

Дональд Трамп Конгрессийн сонгуулийг “түүхийн сорилт” гэж нэрлээд, санал хураалтын өдрийг Бүгд найрамдах намын “агуу өдөр” боллоо гэсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп Конгрессийн сонгуулийг “түүхийн сорилт” гэв
Дональд Трамп Конгрессийн сонгуулийг “түүхийн сорилт” гэв. Зураг: МҮОНРТ

Дональд Трамп Конгрессийн сонгуулийг “түүхийн сорилт” гэж нэрлээд, санал хураалтын өдрийг Бүгд найрамдах намын “агуу өдөр” боллоо гэсэн байна.

Сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар "Цагаан ордон"-д үг хэлэх үедээ АНУ-ын Ерөнхийлөгч ингэж мэдэгджээ. Тэрбээр Бүгд найрамдах нам Сенат дахь олонхийн байр сууриа өргөжүүлсний зэрэгцээ Төлөөлөгчдийн танхимд ч бас чамлахааргүй дүн үзүүлснийг тэмдэглэн хэлсэн байна.

Түүнчлэн Цагаан ордны тэргүүн эдийн засаг, худалдааны хэлэлцээр, батлан хамгаалах, аюулгүй байдал болон дэд бүтцийн асуудлууд болоод бусад бүх чиглэлд хамтран ажиллахыг хоёр намд уриалжээ. Арваннэгдүгээр сарын 6-нд болсон завсрын сонгуулийн урьдчилсан дүнгээр ардчилагчид Конгрессийн доод танхим-Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосон бол Бүгд найрамдах нам дээд танхим-Сенатад давуу байдлаа ялимгүй ахиулж чадсан юм.

Ардчилсан нам 435 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхимд 230 хүртэл суудал авч мэдэхээр байгаа нь санал асуулгуудын таамаглалаас давж байгаа юм. Гэхдээ Бүгд найрамдах нам Сенатыг хяналтандаа үлдээж чадсанаар Трамп өөрийн засаг захиргаанд хийх томилгоонууд дээрээ асуудлаас зайлсхийж чадна гэсэн үг юм.

Харин Төлөөлөгчдийн танхим ардчилагчдад шилжсэнээр хуулийн төслүүд батлах ажилд нэлээд бэрхшээлтэй тулгарах магадлал нэмэгдэж байна. Төлөөлөгчдийн танхим Трампын талаарх парламентийн мөрдөн шалгалт явуулах эрхтэй юм. Трамп ийм мөрдөн шалгалтын тухайд хэлэхдээ “Тэд надтай ийм тоглоом эхлүүлж мэдэх юм. Гэхдээ бид илүү сайн тоглодог” гэж ярьжээ.

Мөн тиймэрхүү санаачилгууд дэвшүүлвэл ардчилагчидтай хамтын ажиллагаагаа зогсооход бэлэн гэдгээ тэр мөн дурдсан байна.

Хуваалцах