Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүнд уулзалт хэлэлцээ хийх санал тавьсныг баталлаа

АНУ-ын "Цагаан ордон"-оос Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын төрийн тэргүүнд уулзалт хэлэлцээ хийх санал тавьж, зохион байгуулж болох хэд хэдэн газрыг санал болгосныг баталлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүнд уулзалт хэлэлцээ хийх санал тавьсныг баталлаа
Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүнд уулзалт хэлэлцээ хийх санал тавьсныг баталлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын "Цагаан ордон"-оос Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын төрийн тэргүүнд уулзалт хэлэлцээ хийх санал тавьж, зохион байгуулж болох хэд хэдэн газрыг санал болгосныг баталлаа. Энэ тухай "Цагаан ордон"-ы хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдсэн юм.

Түүний мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж утсаар ярихдаа Ерөнхийлөгч Владимир Путинд ийм санал тавьсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай Юрий Ушаков мөн Трамп Ерөнхийлөгч Вашингтонд хоёр талын дээд уулзалт хийх саналыг Ерөнхийлөгч Путинд тавьсныг мэдээлсэн юм.

Гэхдээ түүнээс хойш Их Британид Оросын тагнуулч асныг охиных нь хамтаар хордуулсан хэргээс үүдэлтэйгээр хоёр орны харилцаа хурцдаад байгааг тэрбээр сануулсан юм.

АНУ Оросын 60 дипломатчийг хөөж, Ерөнхий консулын газрыг нь хаасны хариуд Москва ч адилхан ийм арга хэмжээ авсныг тэмдэглэн хэлээд үүнээс болоод дахин хоёр улсын удирдагчийн уулзалт хэлэлцээг зохион байгуулах асуудал хөндөгдөөгүйг мэдэгдсэн юм.

Хуваалцах