Дональд Трамп Саудын Араб улсад нефтийн стратегийн нөөцөөс хэрэглэхийг зөвшөөрлөө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын нефтийн объектуудад гарсан халдлагын дараа шаардлагатай тохиолдолд улсдаа байгаа нефтийн стратегийн нөөцөөс хэрэглэхийг зөвшөөрлөө.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын нефтийн объектуудад гарсан халдлагын дараа шаардлагатай тохиолдолд улсдаа байгаа нефтийн стратегийн нөөцөөс хэрэглэхийг зөвшөөрлөө.
Зах зээлийг хэдий хэмжээний нефть, түлш хангахыг сүүлд тодруулна гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Дональд Трамп Саудын нефтийн объектуудад гарсан халдлага нефтийн үнэд нөлөөлж болзошгүй тул зохих шатны байгууллагууд нефть дамжуулагчидтай аль болох хурдан зөвшилцөхийг даалгажээ.
Одоогийн байдлаар Техас болон бусад мужид нефть дамжуулах зөвшөөрөл өгөөд байна. Энэ сарын 14-нд “Сауди Арамко” үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр гал гарсан юм. Зарим хэвлэлүүдэд мэдээлснээр үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр дэлбэрэлт гарснаас гадна буун дуу сонсогдсон гэнэ.
Гэтэл энэ халдлагыг Йемений хуситуудын босогчдын хөдөлгөөн болох “Ансар Алла”-г дагагчид үйлдсэн нь тодорхой болсон юм. Босогчид Саудын Арабын зүүн хэсгийн нефтийн хэдэн хэдэн объект руу 10 дрон хөөргөжээ.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нефтийн объектуудад дроноор халдсан үйл явдалд Иран улсыг буруутгасан. Иран улс энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.


















