Дональд Трамп, Шон Спайсерыг Цагаан ордны хэвлэлийн НБД-аар сонгожээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Дональд Трамп өөрийн шилжилтийн багийн төлөөлөгч болох Шон Спайсерыг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилоод байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Дональд Трамп өөрийн шилжилтийн багийн төлөөлөгч болох Шон Спайсерыг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилоод байна.
Тэрбээр энэ тухайгаа хэдхэн цагийн өмнө хэвлэлийнхэнд мэдэгджээ. Мөн Хоуп Хиксийг Цагаан ордны стратегийн харилцааны газрын тэргүүнээр, Жейсон Миллерийг холбооны харилцааны газрын захирлаар, Дэн Скавиног нийгмийн сүлжээ хариуцсан захирлаар тус тус томилсон байна. АНУ-д өнгөрсөн 11 дүгээр сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгууль, 12 дугаар сарын 19-нд болсон сонгогчдын төлөөлөгчдийн санал хураалтын үр дүнд Дональд Трамп ялалт байгуулсан юм.
Америкийн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болно. Энэ ажиллагааны бэлтгэл ажил хэдийнэ эхлээд байгаа бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Трамп тангараг өргөх ёслолдоо аль болох олон жирийн иргэн оролцоосой гэж хүсч байгаа юм байна. Энэ нь Дональд Трамп твиттер хуудсандаа алдартнууд гэгддэг хүмүүс бүгд л тангараг өргөх ёслолынх нь тасалбарыг авахыг хүсч байна. Гэвч тэд Хиллари Клинтоныг яасныг харцгаа л даа. Би л хувьдаа жирийн иргэдийг хүсч байна хэмээн жиргэсэнтэй холбоотой бололтой.


















