Дональд Трамп “Truth social” нэртэй нийгмийн сүлжээ байгуулна
“Трамп медиа энд Техноложи компани” тун удахгүй “Трүэйт соошл” нэртэй нийгмийн сүлжээг бий болгохоо мэдэгдлээ. Түүнчлэн Трампын медиа компани нь “Дижитал Ворлд Эскүйшен” компанитай нэгдэж, 1.7 тэрбум долларын IPO гаргана гэлээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Трамп медиа энд Техноложи” нэртэй медиа групп байгуулснаа зарлалаа. Тус медиа групп нь либерал хэвлэл мэдээллийн консерциумд өрсөлдөгч болох зорилготой юм.
Түүнчлэн Америк дахь сөрөг хүчний дуу хоолойг “боомилогч” Цахиурын хөндийн технологийн томоохон компаниудыг сөрөн зогсоно гэжээ. “Трамп медиа энд Техноложи компани” тун удахгүй “Трүэйт соошл” нэртэй нийгмийн сүлжээг бий болгохоо мэдэгдлээ. Түүнчлэн Трампын медиа компани нь “Дижитал Ворлд Эскүйшен” компанитай нэгдэж, 1.7 тэрбум долларын IPO гаргана гэлээ.
Сонирхуулахад, Сонгуульд ялагдал хүлээсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп өнгөрсөн 1 дүгээр сарын 6-нд дэмжигчдийн хамтаар Цагаан ордон руу дайрсны дараа түүний сошиал хаягууд цахим ертөнцөөс устсан юм.


















