Дональд Трамп Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийх саналыг В.Путинд тавьжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Өнгөрсөн 3 дугаар сард болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, өөрийн 4 дэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэж байгаад утсаар ярьж баяр хүргэсэн.
Мэдээллийн алба

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп, Өнгөрсөн 3 дугаар сард болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, өөрийн 4 дэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэж байгаад утсаар ярьж баяр хүргэсэн. Энэ үеэрээ тэрээр, Цагаан ордонд 2 орны дээд хэмжээний уулзалт хийх саналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд тавьсан байна. Энэ тухай өчигдөр Кремлийн зөвлөх ЮрийУшаков мэдэгдлээ.
Гэхдээ Их Британид Оросын экс тагнуулч Сергей Скрипалыг хордуулсан хэрэгтэй холбоотойгоор, АНУ болон ОХУ-ын дипломат харилцаа муудсан энэ цаг мөчид дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжийг хэлэлцэх нь хэцүү юм гэж тэрээр мэдэгдэлдээ онцолжээ. Хэдий тийм боловч АНУ, Оросын 2 талт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд, ач холбогдолтой гэж Оросын тал үзэж байгаа учраас, энэ уулзалтыг зохион байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхэд 2 улсын хүчин чармайлт шаардлагатай байгааг мөн онцлон тэмдэглэв. Японы NHK телевизийн мэдээлж байгаагаар, Путин 2 талын дипломат харилцаа тасрахаас сэргийлж, Трамптай хэлэлцээ хийх боломжийг эрэлхийлж байгаа юм.
Өмнө нь ерөнхийлөгч Трамп ОХУ-ын төрийн тэргүүнтэй утсаар холбогдсоныхоо дараа, ирэх 2 орны дээд хэмжээний уулзалтаар хяналтаас гараад байгаа "Зэвсэглэлээр хөөцөлдөх" асуудлыг зогсоох талаар хэлэлцэнэ гэж онцолж байсан юм.


















