Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп: Владимир Путин, Ши Жиньпин нартай уулзана

Энэ тухай тэрбээр лхагва гарагт ““Их 20”-ийн дээд хэмжээний хурлын завсраар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана” гэж ярьсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп: Владимир Путин, Ши Жиньпин нартай уулзана
Дональд Трамп: Владимир Путин, Ши Жиньпин нартай уулзана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Энэ тухай тэрбээр лхагва гарагт ““Их 20”-ийн дээд хэмжээний хурлын завсраар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана” гэж ярьсан байна.

Дональд Трамп Владимир Путинээс гадна Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзана гэж “Фокс Ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Хятадын даргатай уулзах талаараа тэрбээр долоо хоногийн эхээр мэдэгдэж байсан юм.

Дональд Трамп “Оросын талтай уулзахыг хүсч байна. Уулзана ч гэж бодож байна. Мөн Хятадтай ч уулзахыг хүсч байна. Уулзана гэдэгт ч итгэлтэй байна. Тэр хоёр улсын тэргүүнтэй ирэх долоо хоногт Японд болох "Их 20"-ийн уулзалтын үеэр уулзана” гэж ярьсан байна.

Хуваалцах