Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп Японы эзэн хаан Акихитод талархал илэрхийллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хаан ширээнээсээ бууж байгаа Японы эзэн хаан Акихитод талархал илэрхийллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп Японы эзэн хаан Акихитод талархал илэрхийллээ
Дональд Трамп Японы эзэн хаан Акихитод талархал илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хаан ширээнээсээ бууж байгаа Японы эзэн хаан Акихитод талархал илэрхийллээ. Захидалд “Миний бие болон тэргүүн хатагтай Америкийн нийт ард түмний нэрийн өмнөөс эрхэм дээдэс эзэн хаан Акихито болон түүний гэргий Митико нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.

Дональд Трамп захидалдаа АНУ, Япон Улсын хоорондын харилцаа ямар чухлыг онцлон тэмдэглэсэн байна. “Эзэн хаан Акихито АНУ-ын Ерөнхийлөгчийг Япон улсдаа таван удаа хүлээн авч, хүйтэн дайн дууссан цагаас хойш өнөөдрийг хүртэл төр барьсан. Бидний хоёр талын харилцаа тухайн цаг үеийн дэлхий дахины асуудлыг даван туулахад онц чухал ач холбогдолтой байлаа” гэжээ.

Түүнчлэн Дональд Трамп “Мелани бид хоёр 2017 онд эрхэм дээдсийн зочид болсон нь нэр төрийн хэрэг юм. Шинэ эринд бид Японтой түншлэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, агуу холбоотон хэвээр байна гэдэгт найдаж байна” гэсэн байна.

Японы эзэн хаан Акихито 1989 оны нэгдүгээр сарын 8-нд хаан ширээнд заларсан юм. Тэрбээр гэргийнхээ хамт эзэн хаант засаглалын институцийг өргөн олонд илүү ойлгомжтой, ойр болгоход багагүй хүчин чармайлт гаргасан юм. Эзэн хаан энгийн хувцас өмсөж, улс орноороо явж, үеийнхэнтэйгээ уулзалдах дуртай гэнэ.

Акихито хаан ширээнээс бууж байгаатай холбоотой шашны болон гэр бүлийн ёслолоо өнөөдөр үйлдсэн юм.

Хуваалцах