Дональд Трамп Японы шинэ эзэн хаанд бараалхах анхны төрийн тэргүүн болно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 26-28-ны өдрүүдэд Япон улсад айлчилна.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 26-28-ны өдрүүдэд Япон улсад айлчилна. Энэ тухай Японы Засгийн газраас мэдээллээ. Энэ сарын сүүлчээр Японы эзэн хаан Акихито хаан ширээнээсээ бууж, ирэх сарын 1-нд түүний хүү, хунтайж Нарүхито хаан ширээнд суух юм. Тиймээс Дональд Трамп шинэ эзэн хаан Нарүхитод бараалхах гадаадын анхны төрийн тэргүүн болох юм байна.
АНУ-ын Төрийн тэргүүн Японд айлчлах үеэрээ Ерөнхий сайд Шинзо Абэтэй Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон хэд хэдэн чухал асуудлаар хэлэлцээ хийнэ. Мөн хоёр улсын төрийн тэргүүн сүмогийн тэмцээн үзэж, гольф тоглоно гэж мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард Японд айлчилсан юм.


















