Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамп Засгийн газрын үйл ажиллагааг 21 хоногийн хугацаагаар сэргээх тохиролцоонд хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрын үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаагаар сэргээх тохиролцоонд хүрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамп Засгийн газрын үйл ажиллагааг 21 хоногийн хугацаагаар сэргээх тохиролцоонд хүрчээ
Дональд Трамп Засгийн газрын үйл ажиллагааг 21 хоногийн хугацаагаар сэргээх тохиролцоонд хүрчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрын үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаагаар сэргээх тохиролцоонд хүрчээ. Ийнхүү Конгресс төсөв батлахаас татгалзсанаас болж АНУ-ын түүхэнд хамгийн урт хугацаатай түр зогсолт болох энэ удаагийн “shut down” ингээд зогсож байна.

Конгресс дэх эх сурвалжуудын хэлж байгаагаар, энэ тохиролцоонд санал зөрөлдөөний гол шалтаг болсон Мексиктэй залгаа хил дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах асуудал огт тусгагдаагүй юм байна. Засгийн газрын ажлыг бүрэн хэмжээнд санхүүжүүлэх тухай тогтоолыг Дональд Трампын ширээн дээр тавина гэдгээ Конгрессийн гишүүд амлажээ.

Дональд Трамп өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол зүйл заалтыг хэрэгжүүлэхийн тулд хана барихад шаардлагатай 5.7 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг огт тусгаагүй төсвийн төслийг няцаана гэдгээ мэдэгдэж байсан. Дональд Трамп “shut down”-ы 35 дахь өдөр хийсэн мэдэгдэлдээ “Энэ тохиролцоо Засгийн газрын яам, тамгын газрын ажлыг ирэх хоёрдугаар сарын 15 хүртэл санхүүжүүлэх боломжийг нээнэ” гэдгийг онцолсон.

Дональд Трампад улс оронд онц байдал зарласнаар энэ асуудлыг шийдэх боломж байсан. Ингэснээр Ерөнхийлөгч хана барих ажилд гаргах хөрөнгийг цэргийн төсвөөс гаргаж болох байсан. Гэвч ингэснээр улс оронд Үндсэн хуулийн хямрал нүүрлэж, шүүхэд гомдол гаргахаас авахуулаад олон тооны зөрчил үүсэх байлаа. Дональд Трамп энэ талаар хэлэхдээ “Бидэнд найдвартай хана барихаас өөр арга үнэхээр алга. Хоёрдугаар сарын 15-ны өдөр Засгийн газар дахиад ажиллахаа больж, эсвэл би Үндсэн хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу энэ онц байдлыг шийднэ” гэлээ.

Хуваалцах