Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трамптай холбоотой компани дэлхийн улс орнуудын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлдөг байсан

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр холбогдсон таагүйхэн шуугиан олон улсын хэвлэлүүдээр дэгдээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трамптай холбоотой компани дэлхийн улс орнуудын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлдөг байсан
Дональд Трамптай холбоотой компани дэлхийн улс орнуудын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлдөг байсан. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр холбогдсон таагүйхэн шуугиан олон улсын хэвлэлүүдээр дэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай сонгуулийн өмнөх кампанийн үеэр хамтран ажиллаж байсан, Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар авсан Британийн судалгааны "Cambridge Analytica" нь дэлхийн олон орны сонгуулиудад хөндлөнгөөс нөлөөлж байсан тухай Британийн "Channel 4" телесуваг мэдээлээд байна.

Телесувгийн сэтгүүлчид эрэн сурвалжлагын үр дүн нь тус судалгааны байгууллага хахууль өгч нэр дэвшигчдийн талаар худал мэдээлэл тараадаг байсныг гэрчилж буй юм байна. Тус телесувгийн сурвалжлагч Лондонд тус фирмийн төлөөлөгчидтэй 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны нэгдүгээр сарын хооронд хэд хэд уулзаж байсан байна. Ингэхдээ Шри Ланкийн сонгуулийн дүнд нөлөөлөхийг хүсч байгаа үйлчлүүлэгчийн дүрд хувиран уулзаж байсан юм байна.

Энэ үеэр "Cambridge Analytica"-ийн тэргүүн Александр Никс авлига өгч, нэр дэвшигчидтэй холбоотой таагүй мэдээллүүдийг цуглуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Нууц камераар хийсэн бичлэгийг тус телесуваг эрэн сурвалжлах нэвтрүүлгийнхээ төгсгөлд нь оруулж өгсөн байна. Никс олон аргаар нэр дэвшигчдийг өдөөн хатгасан, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөх мэдээллийг цуглуулдагаа ч ярьсан байгаа юм байна.

"Cambridge Analytica"-ийн ажилтнууд түнш "Strategic Communications Laboratories"-ийнхаа хамтаар Нигер, Кени, Чех, Энэтхэг, Аргентин зэрэг 200 гаруй орны сонгуулийн өмнөх кампанид нөлөөлж байсныгаа саймшран ярьсан байна. Одоо тус компани фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар хулгайлж ашиглаж байсан гэх шуугианы бай болчихоод байгаа юм.

Тэдний талаарх энэ мэдээлийг өнгөрсөн бямба гарагт Нью-Иорк Таймс цацсан юм. Тус компанийхан энэ мэдээлэлдээ үндэслэн сонгогчдын улс төрийн байр сууринд дүгнэлт хийж сурталчилж байгаа нэр дэвшигчдийнхээ зар суртачилгааг тэдэнд үзүүлдэг байсан тухай бичсэн байсан юм.

Хуваалцах