Дональд Трампын штаб ирэх 22-ны өдөр хоёр дахь мэтгэлцээнээ хийхийг зөвшөөрчээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж байгаа Дональд Трампын сонгуулийн штаб Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байдентэй хийх 2 дахь халз мэтгэлцээнээ ирэх 22 нд 3 дахийг нь 29-ны өдөр хийх саналыг хүлээн зөвшөөрсөн
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж байгаа ДональдТрампын сонгуулийн штаб Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байдентэй хийх 2 дахь халз мэтгэлцээнээ ирэх 22-нд 3 дахийг нь 29-ны өдөр хийх саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тухай Трампын штабын удирдагч Билл Стипен мэдэгдсэн байна. Халз мэтгэлцээнийг зохион байгуулах хорооноос нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээнийг ирэх 15-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа мэдэгдэж байсан юм. Гэвч Трамп Ерөнхийлөгчийн зүгээс нэг талыг барьсан шийдвэр гаргалаа оролцохгүй хэмээн мэдэгдсэнээр ийнхүү өөрчлөлт оруулахад хүрсэн юм.
Гэхдээ өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Ковид-19-ийн халдвар авсан нь батлагдсан Ерөнхийлөгч Трамп маргаашаас сонгуулийн уулзалтандаа оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна. Тэрээр Флоридод болох сонгогчид, дэмжигчидтэйгээ хийх уулзалтад оролцохоо мэдээлжээ


















