Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трампын сонгуулийн баг Пенсилвани мужийн захиргааны эсрэг нэхэмжлэл гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн баг Пенсилвани мужийн захиргааны эсрэг нэхэмжлэл гаргажээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трампын сонгуулийн баг Пенсилвани мужийн захиргааны эсрэг нэхэмжлэл гаргав
Дональд Трампын сонгуулийн баг Пенсилвани мужийн захиргааны эсрэг нэхэмжлэл гаргав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн баг Пенсилвани мужийн захиргааны эсрэг нэхэмжлэл гаргажээ. Дональд Трампын сонгуулийн штабаас шүүхэд хараахан гаргаагүй байсан заргаа сэргээн, Пенсилвани муж дахь холбооны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Пенсилвани муж баталгаажуулахыг хориглох тогтоол гаргуулах зорилготой энэ нэхэмжлэлд “Мужийн дотоод хэрэг хариуцсан алба нь хоёр шатлалтай сонгуулийн систем ашигласан. Энэ системийн хүрээнд шуудангаар авсан санал нь хяналт баталгааны стандартгүй байсан” гэжээ.

Гэвч Пенсилвани мужийн Ерөнхий прокурор үүнийг үндэслэлгүй нэхэмжлэл гэж няцаасан байна. Зарим шинжээч Дональд Трампын сонгуулийн штабаас гаргасан энэ нэхэмжлэл зорилгодоо хүрч, өргөн цар хүрээг хамарна гэдэгт эргэлзэж байгаагаа мөн илэрхийлжээ.

Хуваалцах