Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дональд Трампын тангараг өргөсний 1 жилийн ойгоор америкчууд эсэргүүцлээ илэрхийлцгээв

Дональд Трампын АНУ-ын Төрийн тэргүүний тангараг өргөх ёслол болж, үүрэгт ажилдаа орсны нэг жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцэн олон мянган жагсагчид түүний бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсацгаалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дональд Трампын тангараг өргөсний 1 жилийн ойгоор америкчууд  эсэргүүцлээ илэрхийлцгээв
Дональд Трампын тангараг өргөсний 1 жилийн ойгоор америкчууд эсэргүүцлээ илэрхийлцгээв. Зураг: МҮОНРТ

ДональдТрампын АНУ-ын Төрийн тэргүүний тангараг өргөх ёслол болж, үүрэгт ажилдаа орсны нэг жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцэн олон мянган жагсагчид түүний бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсацгаалаа.

Эсэргүүцлийн жагсаал Америкийн олон хотод болсны дотор Лос Анжелес, Нью-Иорк, Чикаго, Денвер хотуудад хамгийн олон хүн оролцсон жагсаал болжээ. Жагсагчид ерөнхийлөгч Трампын цагаачлалын бодлогоос авахуулаад үр хөндөлтийн санхүүжилтийг танах санаачлагыг хүртэл эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээж байв. Мөн бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн ч нэгдэн жагссан байна.

Тэд эмэгтэйчүүдийг ажлын байран дах бэлгийн дарамт хүчирхийллээс хамгаалахад идэвхтэй арга хэмжээ авахыг уриалж байлаа. Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэгчдийн жагсаалд олон нийтийн байгууллагын төлөөлөгчид олноороо оролцсон байна. Эсэргүүцэгчдийн ихэнх нь Холбооны засгийн газар үйл ажиллагаагаа түр зогсоосонд сэтгэл зовниж байгаагаа, мөн үүнд ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаагаа ч илэрхийлж байжээ.

Хуваалцах