Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Донбасст гал зогсоох шинэ дэглэм хэрэгжиж эхэллээ

Энэ сарын 20-ноос Украины зүүн өмнөд нутгийн Донбасст гал зогсоох шинэ дэглэм хэрэгжиж эхэллээ. Ажиглагчид өнгөрсөн шөнө дундаас хойш гал зогсоох дэглэм бүхэлдээ хэрэгжиж эхлээд байгааг мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Донбасст гал зогсоох шинэ дэглэм хэрэгжиж  эхэллээ
Донбасст гал зогсоох шинэ дэглэм хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 20-ноос Украины зүүн өмнөд нутгийн Донбасст гал зогсоох шинэ дэглэм хэрэгжиж эхэллээ. Ажиглагчид өнгөрсөн шөнө дундаас хойш гал зогсоох дэглэм бүхэлдээ хэрэгжиж эхлээд байгааг мэдээллээ. Украины тал тусгаарлах шугамын дагууд байлдааны ажиллагааны идэвх эрс буураад байгаа аж. Мөн босогчид ч Украины талаас галлахаа багасгасныг баталж байна. Донецк хотын оршин суугчид гал зогсоох энэ удаагийн тохиролцоо үр дүнд хүрнэ гэдэг найдаж байна.

Өмнө нь гал зогсоох дэглэм хэрэгжиж байсан ч буудалцаан байнга болдог байсныг ч тэд сануулж байна. Энэ хооронд Донбасс дахь байлдааны ажиллагаанд оролцож байсан хүмүүс түүний дотор Украины Дээд Радын зарим гишүүд Луганск Лисичанск Попасная чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг хаасан хэвээрээ байгаа. Тэд Украины эрх баригчид дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсуудтай наймаа арилжаа хийж байгааг эсэргүүцэн өнгөрсөн оны сүүлчээс ийм арга хэмжээ авсан юм.

Үүнээс болоод Донбассын нутаг дэвсгэрт олборлож байгаа нүүрсний нийлүүлэлт тасалдаад байна. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко үндэсний үзэлтнүүдийн эсэргүүцлийн энэ арга хэмжээнээс болоод 300 мянган хүн ажилгүй болж, засгийн газарт 2 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хохирол учрахаар байгааг анхааруулсан. Гэвч эсэргүүцэгчид хаалт хамгаалалтаа нураахыг хүсэхгүй л байна.

Хуваалцах