Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Донбассын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэх тухай санал солилцлоо

УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр ОХУ-ын элчин зөвлөх Аржаев Игорь Николаевичийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Донбассын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэх тухай санал солилцлоо
Донбассын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэх тухай санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр ОХУ-ын элчин зөвлөх Аржаев Игорь Николаевичийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Новороссия-андууд” нийгэмлэгийн тэргүүн Л.Эрдэнэтуул байлцсан бөгөөд уулзалтын үеэр дайнд нэрвэгдсэн Донбассын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хандивын аяны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн агуу их ялалтын 70 жилийн ойд зориулан Монгол Улсад зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар харилцан санал солилцож, идэвхтэй оролцох хэлбэрүүдийг хэлэлцсэн юм. Ноён Аржаев хэлэхдээ, ОХУ-аас Монголд суугаа элчин сайдын яам болон Орос иргэдийн зүгээс хүмүүнлэгийн сүйрэлд нэрвэгдээд байгаа Донбассын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй болон тусламж үзүүлэх эрмэлзэлтэй байгаад талархаж байна гээд УИХ-ын дэд дарга Л.Цог, “Новороссия-андууд” нийгэмлэгт талархаж буйгаа илэрхийллээ.

Хуваалцах