Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Доноруудыг шагнаж урамшуулав

Цусаа бэлэглэгч донор бүр баатар мөн гэж ярьдаг. Тэгвэл цусаа өгч олон хүнд амьдрал бэлэглэсэн ахмад доноруудыг Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын өмнө шагнаж урамшуулсныг МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд өнөөдөр гардуулж өглөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Доноруудыг шагнаж урамшуулав
Доноруудыг шагнаж урамшуулав. Зураг: МҮОНРТ

Цусаа бэлэглэгч донор бүр баатар мөн гэж ярьдаг. Тэгвэл цусаа өгч олон хүнд амьдрал бэлэглэсэн ахмад доноруудыг Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын өмнө шагнаж урамшуулсныг МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд өнөөдөр гардуулж өглөө. Донорын холбооны гишүүн Г.Жамц, Д.Ургамал нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Г.Энхтуяа, С.Хадхүү, Б.Мандах нар Алтан гадас одонгоор, Ж.Цэнд, Ц.Аюурзана, Ж.Алтанцэцэг, Ч.Болдбаатар, В.Дорж нар “Шударга журам” медалиар энгэрээ мялаалаа. Ахмад доноруудын зарим нь нийтдээ 70 литр цус өгч, эрдэнэт хүний амь насыг аврах буянтай үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

Хуваалцах