Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Допингийн хариу ирсний дараа цол олгох санал гаргажээ

Үндэсний их баяр наадмын тухай хууль анх 2003 оны зургаадугаар сарын 19-ний өдөр батлагдаж, үүнээс хойш нийтдээ зургаан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Допингийн хариу ирсний дараа цол олгох санал гаргажээ
Допингийн хариу ирсний дараа цол олгох санал гаргажээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн саналуудаа өнөөдөр цахим хуудаснаа танилцууллаа.

Үндэсний их баяр наадмын тухай хууль анх 2003 оны зургаадугаар сарын 19-ний өдөр батлагдаж, үүнээс хойш нийтдээ зургаан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Гэвч одоог хүртэл допинг, бөхчүүдийн эрэмбэ, тэгш ойн түрүү, үзүүрийн бөхчүүдэд хэрхэн цол олгох асуудал маргаантай байж ирсэн учир Монголын үндэсний бөхийн холбоо Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадмын өмнө асуудлуудыг цэгцлэхээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргажээ.

Мөн бөхчүүдийн цолыг допингийн хариу ирсний дараа олгох санал гаргасан байна.

Хуваалцах