Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Допингийн хэрэглээний эсрэг цахим хуудас нээгдлээ

Тамирчид багш дасгалжуулагчид Допингийн тухай нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо. Тодруулбал, “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” төслийн хүрээнд Допингийн талаарх бүхий л цогц мэдээллийг агуулсан www.antidoping.mn цахим хуудас монгол хэлээр ашиглалтад оржээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Допингийн хэрэглээний эсрэг цахим хуудас нээгдлээ
Допингийн хэрэглээний эсрэг цахим хуудас нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Тамирчид багш дасгалжуулагчид Допингийн тухай нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо. Тодруулбал, “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” төслийн хүрээнд Допингийн талаарх бүхийл цогц мэдээллийг агуулсан www.antidoping.mn цахим хуудас монгол хэлээр ашиглалтад оржээ.

Энэ цахим хуудаснаас тамирчид болон дасгалжуулагчид ямар, ямар эм тариа хэрэглэсэн тохиолдолд допинг болох, мөн тамирчид бэртэл гэмтлийн дараагаар ямар эм тариа хэрэглэж болох, болохгүй гээд олон цогц мэдээллийг нэг дороос авах юм байна.

www.antidoping.mn хуудсыг ашиглалтад оруулснаар тамирчид, дасгалжуулагчид, спортын сэтгүүлч, эмч нар монгол хэлээрээ үнэн зөв ойлголт авах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой гэдгийг төслийн зөвлөх н.Цогтсайхан хэллээ.

Мөн энэ цахим хуудсанд Дэлхийн допингийн эсрэг дүрэм, допингийн хор хөнөөл, допинг хэрэглэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай бүх мэдээллийг багтаажээ.

Түлхүүр үг:Допингийн мэдээллийн www.antidoping.mn цахим хуудас ажиллаж эхэллээ
Хуваалцах