Допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн гэв
шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо зарлана.
Мэдээллийн алба

Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар авсан допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлжээ. Дээрх шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо зарлана.
Эргэн сануулахад, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдахдаа Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан байдаг.
Тодруулбал, Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь илэрсэн улсын гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацабшир, начин Ц.Бямба-Очир нарын наадмын барилдаанд тав давсныг хүчингүйд тооцсон. Түүнчлэн улсын гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан бол улсын начин Ц.Бямба-Очирын начин цолыг хурааж барилдах эрхийг мөн хоёр жилээр хассан. Мөн дээрх бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд () нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцохоор болжээ. Улмаар улсын арслан Э.Оюунболд (Улсын аварга), улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор болсон билээ.


















